Шууд Chart

“Токио-2020” олимпод оролцох Монголын тамирчид “Хийморь” загварын хувцас өмсөнө

2021-07-07 15:19:47

Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилтыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлэх зорилготой 59 дүгээр тогтоол батлагдсан. Энэ дагуу

Спорт хувцсны загвар дизайны тухайд орчин үеийн хэв загвар бүхий бие барьсан, бусад ямар ч төрлийн хувцас хэрэгсэлтэй хоршиж илүү загварлаг бөгөөд дэгжин байх үүднээс бодолцсон. Суга, нуруу болон зарим хэсгүүдэд хөлрөлт гадагшлуулах хамгийн сүүлийн үеийн агаар нэвтрүүлэх технологи бүхий нэмэлт жижиг нүхтэй материалаар оруулга оруулсан. Материалын хувьд олон улсын стандартад нийцсэн хамгийн дээд зэрэглэлийн 220 гр/м зузаантай захиалгаар гаргаж авсан сүүн цагаан өнгөтэй.

Өнгө сонголтын тухайд энгийн цагаан өнгийг бус илүү үнэ цэнтэй хэр нь чанартай, шинэлэг харагдуулах үүднээс сүүн цагаан /creamy white/ өнгийг тусгайлан захиалж гаргуулжээ. 

Тус коллекц бүхэлдээ цагаан өнгөнөөс бүрдэх хэдий ч илүү чамин хэр нь сонирхолтой харагдуулах үүднээс улаан болон хөх өнгийн жижиг деталиудыг ханцуй, кант, зах, карма, цүнх зэрэгт оруулсан байна.    

Тамирчдын хувцасны энгэрт шовх оргил мэт гурвалжин дүрс тусгасан нь өндөр оргилыг билэгдэн, алтан медаль хүртэхийн ерөөлийн илэрхийлэл юм. Загварыг нэлэнхийдээ геометр дүрс ашиглан бүтээжээ.

Ёслолын хувцасны тухайд эдэлгээ, индүүдлэг, өнгө хадгалах чадвар хамгийн өндөр, хөнгөн, биед суух байдал зэргийг харгалзан үзэж 90 хувийн бөс даавууны агууламж бүхий хар хөх өнгийн материалыг сонгон авч шифон, торго зэрэг бусад туслах материалаар баяжуулан үйлдвэрлэсэн байна.

Урагш тэмүүлэн, хамраасаа цан хөмрөг гарган давхиж буй морины толгойг орчин үеийн дүрслэх график арга барил, үндэсний хээ зурах арга барилтай хоршуулан энгэр тус бүр дээр алтлаг өнгийн утсаар хатгамал хийн тодруулж өгсөн. Мөн эмэгтэй хүний эрхэмсэг хатан оршихуй, эрэмгий байдал, цэвэр цэгцтэй байдал зэргийг илтгэх үүднээс монгол үндэсний сампин зангидах аргаар чимэглэсэн толгойн гоёл, гарын богц, давхар эсгэлт бүхий урт нарийн бүс зэргээр улам баяжуулжээ.

ТОКИО-2020: ӨДӨР ТУТМЫН СПОРТ ХОСЛОЛ

ТОКИО-2020: ПОЛО БОЛОН ШОРТНЫ ХОСЛОЛ

ТОКИО-2020:САЛХИНЫ ХАМГААЛАЛТТАЙ ЦАМЦ

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Токио-2020” олимпод оролцох Монголын тамирчид “Хийморь” загварын хувцас өмсөнө  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй