
ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсээс Цэргийн хүрээ /хотхон/-ний цэргийн цагдаагийн нэгжийн дарга нартай цахим хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хуралд ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга, Цэргийн цагдаагийн дарга, дэд хурандаа Н.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Дэмжлэгийн газрын дарга, хурандаа Д.Адъяабазар нар оролцов. Энэ үеэр Замын-Үүдэд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар холбогдож зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Хурлын эхэнд “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”, албаны шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаарх сургалтыг явуулсан бөгөөд баяр, амралтын өдрүүдэд доорх чиглэлийг баримталж ажиллахыг анхааруулав. Үүнд, Засгийн газрын шийдвэрээр Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг ирэх жил болтол хойшлуулсан ч амралтын олон өдрүүд үргэлжлэх болсонтой холбогдуулан сонор сэрэмжтэй байж, цэргийн цагдаагийн эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэлтийг эрчимжүүлэхэд анхаарахын зэрэгцээ Цэргийн хүрээ /хотхон/-ний цэргийн цагдаагийн нэгжүүд орон тоогоор дутуу байгаа бүрэлдэхүүнээ Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас нөхөн хангаж, зарим шаардлагатай үед цэргийн цагдаад дэмжлэг үзүүлэх алба хаагчдыг томилгоожуулан
Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ, түүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлалаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хүргүүлсэн тушаал, заавар, чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг болголоо.
Энэ сарын 10-18-нд цэргийн цагдаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.