Шууд Chart

“Дэлхийн цом – 2021” тэмцээнд оролцох шатарчид, дасгалжуулагч нар ОХУ-г зорилоо

2021-07-08 17:50:37

Дэлхийн шилдгийн шилдэг 206 эрэгтэй, 106 эмэгтэй шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх “Дэлхийн цом – 2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Завхан аймаг, Алдар спорт хороо, Оюутны дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ЭОУМ Т.Мөнхзул, Өсвөрийн шилдэг тамирчид ИМ Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, багийн ахлагчаар МШХ-ны ЕНБД, АИМ И.Отгонбат, дэд ахлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, ДШХ-ны дасгалжуулагч Д.Төрмөнх нар оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Өнөөдөр МШХ-ны Удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, эх орноо төлөөлөн Дэлхийн цомд оролцох баг тамирчдыг Монголын үндэсний олимпын хорооны төв байрнаас үдлээ.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Дэлхийн цом – 2021” тэмцээнд оролцох шатарчид, дасгалжуулагч нар ОХУ-г зорилоо  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй