Шууд Chart

Монголд олимпын хөдөлгөөнийг дэлгэрүүлж, их спортыг хөгжүүлсэн эрхмүүдийг шагнав

2021-07-09 12:52:45

МҮОХ-ны дээд шагнал “Олимпын Алтан од” одонгоор Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү, “Алтан очир” одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч  Ц.Цогтбаяр, Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, “Олимпын алдар” одонгоор Монголын мастеруудын БТСХ-ны дэд ерөнхийлөгч Я.Жаргалсайхан, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн офицер Ж.Ганбаатар, Монголын шатрын холбооны тамирчин Б.Гүндаваа, “Алтан медаль”-иар Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга И.Отгонбат нарыг шагнав.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өглөө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголд олимпын хөдөлгөөнийг дэлгэрүүлж, их спортыг хөгжүүлсэн эрхмүүдийг шагнав  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй