
Монголын “Мэргэн” хоккейн академи, Канадын мэргэжлийн хоккейн клуб “Лесли спортс групп” хамтран ажиллах санамж бичиг энэ долоо хоногт байгуулжээ. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд “Лесли спортс групп”-ийн эзэн, дасгалжуулагч Нейтен Лесли, “Мэргэн” хоккейн академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч А.Мэргэн, Канадаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Ивкоф, гавьяат багш Б.Доржпалам, дасгалжуулагч Б.Даваадорж нар байлцсан байна.
Ташрамд сонирхуулахад, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд зориулалтын битүү дээвэртэй мөсөн талбай баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг ордон ашиглалтад орсноор хоккейн баг тамирчид бэлтгэл хийх боломж бүрдэх юм.
Монгол, Канадын хамтарсан Мэргэжлийн хоккейн академи нээгдлээ | ||
Үзсэн: 1111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.