
Дэлхийн шилдгийн шилдэг 206 эрэгтэй, 106 эмэгтэй шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх “Дэлхийн цом – 2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Завхан аймаг, Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ЭОУМ Т.Мөнхзул, Өсвөрийн шилдэг тамирчин ИМ Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ нар оролцоно. Мөн багийн ахлагчаар Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, АИМ И.Отгонбат, дэд ахлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, Дэлхийн шатын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх нар оролцож байгаа билээ.
2021 оны “Дэлхийн цом” тэмцээн зохион байгуулагдах “Галактика” цогцолборт Монголын баг тамирчид өчигдөр очсон бөгөөд бүртгэлээ баталгаажуулан, мандатаа авч, пи си ар шинжилгээнд хамрагдсан байна.
Ташрамд дуулгахад, ОХУ-ын Сочи хотод болж буй “Дэлхийн цом - 2021” тэмцээний эхний тавил маргааш буюу 12-нд Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ.
Шатрын “Дэлхийн цом - 2021” тэмцээний нээлт өнөөдөр болно | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.