Шууд Chart

Нэг л зорчигчтой галт тэрэгний түүхээс

2021-07-14 10:18:42

Галт тэрэг Японы Хоккайда (Hokkaido) арлын хамгийн хойд цэгт байрлах Ками-Ширатаки (Kami-Shirataki ) галт тэрэгний буудлын зүг нэг л хүнийг авахаар хурдлан давхисаар олон жилийг үджээ. Галт тэрэг тэр хүнийг гэрээс нь авах болон хүргэж өгөхийн тулд хоёрхон л зогсолт хийдэг байв. Тэр хүндтэй хүн бол Японы нэгэн дунд сургуулийн сурагч охин...

Яг л кино шиг... Мэдээнд дурдсанаар энэ нь хэдэн жилийн өмнө Япон орны төмөр замын компаниуд хотын төмөр замын сүлжээний төсөл боловсруулж тухайн замыг барьсан гэдэг.

Ками-Ширатаки буудал нь хол алслагдсан учир тухайн үед тээвэрлэсэн зорчигчдын тоо маш бага байжээ. Үүний улмаас тээвэрлэлтийн үйлчилгээгээ бараг зогсоосон байна. Гэвч тэд бүр хаасангүй. агаад гэвэл тухайн замаар зөвхөн дунд сургуулийн нэг л сурагч үйлчлүүлж байгааг анзаарчээ. Иймд охиныг сургуулиа төгстөл нь үйлчилгээгээ үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн байна.

Тус компани зөвхөн сурагч охины хичээлийн хуваарьт тааруулан цагийн хуваарьтаа зохицуулалт хийсэн гэдэг. Нэр нь үл мэдэгдэх охин 2016 оны гуравдугаар сард сургуулиа төгссөн бөгөөд энэ үед л төмөр замын өртөө хаалгаа барьжээ.


Нэг л зорчигчтой галт тэрэгний түүхээс  
Үзсэн: 2594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй