Шууд Chart

Токио болон бусад мужуудад замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ

2021-07-20 11:56:48

Токио 2020 Зуны Олимпын наадам энэ 7 хоногийн баасан гарагт эхлэх гэж байгаатай холбогдуулан Японы нийслэл Токио болон түүний зэргэлдээх мужуудад даваа гарагаас эхлэн замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ.

Учир нь Японы замын хөдөлгөөний мэдээллийн төвийн мэдээлснээр замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосноос үүдэж, нийслэл хотын зарим замуудад автомашины түгжрэл үүсэж байгаа аж. Иймд жолооч нар олимпын наадмын үеэр нэмэлт төлбөр төлөхгүйн тулд Токио хотын төв замаас зайлсхийж, бусад дэд замуудыг сонгож эхэлжээ.

Энгийн тээврийн хэрэгслийн жолооч нар өглөөний 6-н цагаас үдшийн 22 цагийн хооронд төв замаар зорчихдоо мянган иен буюу 9,1 орчим америк долларын нэмэлт төлбөр төлөх журам даваа гарагаас хэрэгжиж эхэлсэн байна. Токио болон хөрш Чиба мужид Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн ойролцоох 11 хэсэгт Олимпын холбогдолтой тээврийн хэрэгсэлд зориулан зориулалтын эгнээ гаргажээ.

Мөн Замын хөдөлгөөний ачааллаас хамаарч төв зам болон бусад замууд нэвтрэх гарцуудаа хаах, эгнээг хязгаарлах зэрэг зохицуулалт хийж магадгүй юм байна.

Японы цагдаагийн төв агентлаг иргэд болон аж ахуй нэгжүүдийг Олимпын наадмын үеэр автомашин ашиглахаас аль болох зайлсхийж, хэрвээ тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохоор бол тухайн цаг үеийн замын хөдөлгөөний байдлыг цахимаар шалгахыг уриалж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио болон бусад мужуудад замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ   
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй