Шууд Chart

Монголын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорилоо

2021-07-21 10:25:26

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Японы нийслэл Токиог зорьж байна. Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгөв. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, Японы найрсаг харилцааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Харин энэ сарын 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөнө.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорилоо  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй