
"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд ур чадвараа сорих Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ 2002 онд төрсөн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард 19 нас хүрнэ. Олимпод ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцох Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд Азийн Зүүн бүсийн АШТ-ий мөнгөн медаль, “Улаанбаатар опен” олон улсын тэмцээний аварга, Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.
Ширээний теннисний төрөл “Сөүл-1988” наадмаас эхлэн 9 удаа олимпын албан ёсны хөтөлбөрт багтсан бөгөөд Монголын тамирчид энэ удаагийн олимпод анх удаа эрэгтэй ба эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцоно.
Сонирхуулахад,
.Олимпын наадамд өрсөлдөх Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ | ||
Үзсэн: 1640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.