
Чили улсын таеквондоч Фернанда Агиррегийн өгсөн шинжилгээний сорьцоос коронавирус илэрсэн байна. Түүний онгоцны буудалд буусан даруйдаа өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан аж. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпын наадамд оролцож чадахгүй болжээ. Ингэснээр
Түүний дасгалжуулагч Хосе Запатагийн хариу сөрөг гарсан ч ойрын хавьтал учир мөн тусгаарлалтад оржээ.Фернанда Агирре Узбекистанаар дамжин Токио хотод очсон бөгөөд өмнө нь өгсөн шинжилгээний хариу сөрөг гарсан учир замдаа халдвар авсан байх магадлалтай юм. “Манай тамирчнаас ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь сайн байгаа. Гэвч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдаж, олимпын наадамд оролцож чадахааргүй болсон нь харамсалтай байна” хэмээн Чилийн Үндэсний олимпын хорооны төлөөлөгч мэдээлэл өгжээ.
Энэ нь өнөөдөр олимпын наадмын оролцогчдоос “Ковид-19” илэрсэн найм дахь тохиолдол болж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 75 болж нэмэгджээ.
Чилийн таеквондоч “Ковид-19”-ийн халдвар авсны улмаас олимпод оролцох боломжгүй боллоо | ||
Үзсэн: 1531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.