Шууд Chart

Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэрэгний ангар барих ажил эхэллээ

2021-07-22 11:00:18

Тус бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 20-оос эхлэн энэ оны 12 дугаар сарын 31-ны хооронд “Жойнт актив” компани хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх аж.  

Ангар баригдсанаар нисгэгч болон нисэх инженер техникийн бүрэлдэхүүний олон улсын чанарын стандартад нийцсэн тав тухтай эрүүл аюулгүй орчин нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна тус ангид одоогоор ашиглагдаж байгаа 2 нисдэг тэрэгний ашиглалт эдэлгээний хугацаа уртсах, бэлэн байдлын зэрэг дээшлэх ач холбогдолтой аж.

Учир нь өвлийн нөхцөлд гадаа байдаг нисдэг тэргийг асаахад дор хаяж хоёр цаг халааж нислэг үйлддэг байсан бол ангартай болсноор нисдэг тэргийг ангараас шууд гаргаж цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай нислэг үйлдэх боломжтой болох юм. Мөн нисэх инженер техникийн бүрэлдэхүүн цаг агаарын хүнд нөхцөлүүдэд гадаа ажилладаг байсан бол нисдэг тэрэгний техник үйлчилгээг ангарт цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай хийх боломж нөхцөлөөр хангагдах юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэрэгний ангар барих ажил эхэллээ  
Үзсэн: 2506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй