Шууд Chart

Мөнхийн гал дүрэлзэх "Тамын хаалга"

2021-07-23 13:28:48

Туркменстан улсын Дервез хэмээх тосгоны ойролцоо газарт “Тамын хаалга” хэмээн нэрийдсэн гал дүрэлзэж буй хонхорхой нүх байдаг. Энэхүү галыг 50 гаруй жил тасралтгүй асч байгаа гэж эрдэмтэд үздэг байна.

Ойролцоогоор 69 метрийн радиус бүхий тамын хаалгыг 1971 онд хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд олж илрүүлсэн бөгөөд тухайн үедээ энэхүү галыг заавал унтраах хэрэгтэй хэмээн үзэж байсан гэдэг.

Гэвч өдгөөг хүртэл унтраагаагүй үлдсэн төдийгүй харин ч өргөн уудам цөлийн дунд орших уг хонхорхой нь жуулчдын үзэж, сонирхох дуртай газруудын нэг болсон байна.


Мөнхийн гал дүрэлзэх "Тамын хаалга"  
Үзсэн: 2335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй