Шууд Chart

Монгол-Румын 14:22

2021-07-26 11:24:24

3х3 сагсны Монголын шигшээ баг олимпын дэвжээн дэх тав дахь тоглолтоо Румыний эсрэг хийлээ.

Олимпод оролцож буй найман багаас түвшин хамгийн ойролцоо нь Румын байв. Тиймдээ ч манай охид анхны хожлоо авах байх гэсэн хүлээлт хэн бүхэнд байлаа.

ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлж эхэлсэн хэдий ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байв. Улмаар тоглолт талдаа орж байх үед тоо 7:9 болон ойртлоо. Гэвч үүнээс хойш Румыний баг таван оноо дараалан авсан нь энэ тоглолтын эргэлтийн цэг болчихов. Уг нь манай охид оноог ингэж холдуулалгүй барьж болохоор байсан ч торгуулийн шидэлт болоод сул довтолгоогоо алдах зэргээр боломжоо үгүй хийсэн.

Бэртэл гэмтэл манай тамирчдын тоглолтод нөлөөлж буй нь илт байлаа. Үнэхээр яаж ч хичээгээд болохгүй байгаа нь тэдний тоглолтоос харагдаж байв. Ингээд эцсийн дүндээ 22:14-өөр ялагдлаа.

Энэ тоглолтод М.Цэрэнлхам зургаан оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Чимэддолгор, Б.Солонго нар гурав, О.Хулан хоёр оноо нэмэрлэсэн юм. Сагсчид дараагийн тоглолтоо 16.30-аас Францын эсрэг хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол-Румын 14:22  
Үзсэн: 1892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй