Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2021-07-30 09:46:41

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто: ”, “Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Судалгаагаар шаардлагатай гэж үзвэл иргэдээ гуравдугаар тунд хамруулна”, “Инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө!” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Унгарын Засгийн газраас амьсгалын 33 аппарат хүлээлгэн өглөө”, “Хөшигийн хөндий орчмын 19000 га газрыг чөлөөлж, тусгай хэрэгцээнд авна”, “81 хүн усны ослоор нас баржээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Оюунчимэг: Дууны шүлэг ерөөл шиг сайхан байгаасай гэж бодож бичдэг”, “Ерөнхий сайд эхний гадаад айлчлалаасаа “ганзага” дүүрэн буулаа”, “Э.Лхагвасүрэн: Монголын теннисчдийнхээ мөрөөдлийг биелүүллээ”, “Хөшигийн хөндийд 34000 айлын орон сууцны хороолол сүндэрлэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй