Шууд Chart

Иргэдийн эрх чөлөөнд халдсан цагдаа нарын албан тушаалыг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн гэв

2021-07-30 12:38:40

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа дээрх бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулсан байна.

Түүнчлэн өнөөдөр ЦЕГ-ын дэд дарга бөгөөд НЦУГ-ын дарга, хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын АБХ-ийн дарга, хурандаа Д.Манлайбаатар нар цахим орчинд тарсан дээрх бичлэгтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг зодож байгаа бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсантай холбоотой цагдаагийн байгууллагын удирдлагууд хойшлуулшгүй арга хэмжээ авч, шалгах ажиллагаа хийж гүйцэтгэжээ. Тухайн бичлэг дээрх үйл явдал хаана хэзээ болсныг тогтоосон байна. 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо буюу Улаанбаатар их дэлгүүрийн хойно байрлах нэр бүхий шөнийн цэнгээний газраас “Үйлчлүүлэгчид төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид очиж ажиллахдаа зөрчил үйлдэж, иргэний эрх чөлөөнд халдсаныг тогтоожээ. Гэсэн хэдий ч дээрх үйлдлээ цагдаагийн албаны бүртгэлд оруулаагүй байсан нь өчигдөр цахим орчинд бичлэг цацагдсанаар ил болжээ.

Түүнчлэн бичлэг дээрх үйлдлийг гаргасан цагдаагийн хоёр алба хаагчийг өнөөдрийн 04:00 цагт дуудаж, албан тушаалыг нь түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэлтийг нь зогсоон, эрх бүхий хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Иргэдийн эрх чөлөөнд халдсан цагдаа нарын албан тушаалыг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн гэв  
Үзсэн: 4382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй