Шууд Chart

Алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хонда Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжиж ажиллана

2021-07-30 16:00:52

Тухайлбал, “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн элч, сумо бөхийн 69 дэх Ёкозуна Хакухо Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлд тодорхой ажлууд дээр санал солилцсоны үр дүнд, хоёр орны хөлбөмбөгийн спорт дахь хамтын ажиллагаа улам өргөжихөөр болсон байна.

Тодруулбал, Ёкозуна Хакухо Даваажаргал Ерөнхий сайдтай  хийсэн уулзалтын дараа “AC Milan”, “ЦСКА- Москва” клубт болон Японы шигшээ багт нийт 98 тоглолтод оролцож 39 гоол оруулсан алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцсон байна. Үүний үр дүнд цар тахлын нөхцөл байдал намдмагц тэд  Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзахаар тов тогтжээ.

Ташрамд сонирхуулахад “Токио-1964” зуны XVIII олимпын наадамд Хакухо Даваажаргалын аав Х.Мөнхбат чөлөөт бөхөөр, Кейсү Хондагийн авга ах завины  төрөлд оролцож байжээ.

Биеийн тамир, спортын улсын хороо

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хонда Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжиж ажиллана  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй