Шууд Chart

Хятадаас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган Вашингтонд очжээ

2021-07-30 17:17:40

Тэрбээр АНУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлсэн үгэндээ "Хагас зууны турш, Хятад, Америкийн харилцаа хүндрэл бэрхшээлийг даван туулж ирэхдээ бие биедээ харилцан нөлөөлж түүх соёлоороо дэлхийн тавцанд ч гүнзгий нөлөө үзүүлсэн юм.

Өнөөдөр дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Адил бус түүх соёлтой, өөр өөр нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шаттай хоёр том гүрний хувьд Хятад, Америк хоёр орон нэгнийгээ улам сайн таних, харилцан зохицох шинэ цаг үед шилжиж байна. Хятад, Америкийн харилцааны шинэ зангилаа цаг үед олон бэрхшээл сорилтууд, асар их боломжууд зэрэг ирж байна. Хааш чиглүүлэх нь хоёр ард түмний сайн сайхан амьдрал, дэлхий дахины ирээдүйтэй шууд холбогдоно" хэмээн онцолсон байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хятадаас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган Вашингтонд очжээ  
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй