Шууд Chart

О.Есүгэн 27 дугаар байр эзлэв

2021-07-31 14:30:15

Энэ төрөлд буудлагын тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 онож нийт 387 оноо авав. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27 дугаар байрт жагсав.

Энэ дасгалд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1182 оноогоор тэргүүлж финалд нэгээр шалгарсан. Харин наймдугаар байрын тамирчин 1171 оноотой байсан юм.

Шилдэг наймд шалгарсан тамирчид 15:00 цагаас медалийн төлөө өрсөлдөнө.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

О.Есүгэн 27 дугаар байр эзлэв  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй