Шууд Chart

Гавьяат багш С.Хандсүрэн ДШХ-ны шилдэг ахмад шатарчнаар шалгарлаа

2021-08-02 10:45:34

Монголын шатрын холбооноос олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт гаргаж, амжилт үзүүлсэн ахмад шатарчдын тодорхойлолт, холбогдох материалыг бүрдүүлэн хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Гавьяат багш, олон улсын мастер С.Хандсүрэн шилдэг тамирчнаар шалгарч, тэтгэлэг авахаар боллоо.

Дэлхийн шатрын холбоо 2020 онд уг тэтгэлэгт хөтөлбөрийн төсвийн хэмжээг 56000 еврогоор тогтоосныг Монгол Улсаас анх удаа гавьяат тамирчин, ОУМ Л.Мягмарсүрэн 4 тивийн 195 гишүүн улсаас шилдэг тамирчны хувиар шалгарч авч байсан. ДШХ 2021 оны эхний хагас жилд 4 тивийн 195 гишүүн холбоо дундаас шилдэг 12 ахмадыг шалгаруулан, тус бүр 2500 еврогийн тэтгэлэг олгосон бол сүүлийн хагас жилд дахин шилдэг 15 ахмад зүтгэлтнийг сонгон, тэр дунд Монгол Улсын гавьяат багш, ОУМ С.Хандсүрэнд 2500 евро (8450000 төгрөг)-ийн тэтгэлэг олгохоор болсон байна.

Дэлхийн шатрын холбооноос дээрх тэтгэлгийг хүртэж буй ахмад шатарчид зөвхөн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй шатрын спортод зориулсан сэтгэл зүрх, оруулсан хувь нэмэр, гайхамшигтай амжилт нь шатрын их гэр бүлд дуу нэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гавьяат багш С.Хандсүрэн ДШХ-ны шилдэг ахмад шатарчнаар шалгарлаа  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй