
Өнгөрсөн сарын 27-30-нд Иран улсад зохион байгуулагдсан Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах олон улсын анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид оролцож -83 кг-ийн жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Б.Дүвжид штангтай суултын төрөлд 270 кг, хэвтээ шахалтын төрөлд 155 кг, газраас штанг татах төрөлд 272.5 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медалийн эзэн болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүнчлэн Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах олон улсын анхдугаар тэмцээнд -93 кг-ын жинд өрсөлдсөн спортын мастер
.Харин анх удаа олон улсын тэмцээнд оролцож буй +120 кг-д хүч үзсэн спортын мастер З.Ирээдүй суулттай шахалт болон нийлбэр дүнгээр хүрэл медаль авах боломж байсан ч туршлага дутжээ. Тэрбээр штангтай суултын төрөлд 320 кг-ыг өргөжээ. Харин хэвтээ шахалтын төрөлд 220 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн бөгөөд газраас штанг татах төрөлд 280 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр 820 кг-ыг өргөн олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангасан байна.
Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах ОУТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.