Шууд Chart

Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ

2021-08-03 09:57:01

Энэ сарын 2-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 360 мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4 хүн, орон нутагт 6 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг  замын хөдөлгөөнд явганаар оролцохоос сэргийлэх зэргээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Үүнээс гадна орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын гурвалжин тэмдгийг байршуулах шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй