Шууд Chart

Орон нутгийн замд осол их бүртгэгддэг 111 цэгт хяналт шалгалтыг эрчимжүүллээ

2021-08-03 10:30:37

Энэ сарын 2-нд буюу өчигдөр бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 6 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, “Цагийн менежмент” арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд осол их бүртгэгддэг 111 цэгт 181 алба хаагч хяналт шалгалтыг эрчимжүүлэн, хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд бүс тэнцүүлэгч өгч,  жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, санамж зөвлөмж өгч 24 цагийн хяналт тавьж жолооч бүрийг хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж ажиллажээ.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг  замын хөдөлгөөнд явганаар оролцохоос сэргийлэх зэргээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Үүнээс гадна орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын гурвалжин тэмдгийг байршуулах шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Орон нутгийн замд осол их бүртгэгддэг 111 цэгт хяналт шалгалтыг эрчимжүүллээ  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй