
“Токио-2020” олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-д хүч сорьж буй Х.Болортуяа хоёр дахь барилдаанаа Болгарын бөх Тайбе Юсеиний эсрэг хийлээ. Түүний өрсөлдөгч 2018 оны дэлхийн аварга болсон бөгөөд 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай маш хүнд өрсөлдөгч, Европын хошой аварга цолтой тамирчин байв.
Барилдаан эхлээд л Х.Болортуяа хөлөө алдсанаар, өрсөлдөгч нь хоёр оноо авлаа. Улмаар болгар бөх шахаж эргүүлснээр 10:0 оноогоор цэвэр ялалт авсан юм.
.
Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.