Шууд Chart

Б.Золжаргал: Хань минь хугархай шилбэтэй ч олимпод дэндүү сайн оролцлоо

2021-08-03 17:01:21

Өчигдөр “Токио-2020” олимпын хүндийг өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвдүгээр байрт бичигдсэн юм.

М.Анхцэцэг хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ийн 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Өнөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэгийн нөхөр Б.Золжаргал өөрийн сошиал хуудаснаа “Ханьдаа болон хүндийн өргөлтийн баг хамт олонд баяр хүргэе. 2024 он биднийх байх болноо. , чамаараа бахархаад ханашгүй нь хурдхан хүрээд ир” хэмээн бичжээ.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын хүндийг өргөлтийн 87 кг-д БНХАУ-ын Ван Жоу Юу 120 кг+150 кг=270 кг, Эквадорын Т.Салазар 113 кг+150 кг=263 кг, Доминикан улсын С.Фегуэро 116 кг+140 кг=256 кг-ыг өргөж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 110 кг+142 кг=252 кг-ыг өргөж дөрөвдүгээр байрт орсон юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Золжаргал: Хань минь хугархай шилбэтэй ч олимпод дэндүү сайн оролцлоо  
Үзсэн: 9773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй