Шууд Chart

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдлаа

2021-08-03 20:36:18

"Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг “Токио-2020” олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглож, 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг цэвэр ялсан билээ. Дараа нь 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар ялсан.

Харин хагас шигшээд өчигдөр Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзсэн юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Блессинг Оборудудутай 2016 оны Риогийн олимпод эхний даваанд таарч, ялж байсан бөгөөд таван жилийн дараа Токиогийн олимпод дахин таарч 2:7-ийн харьцаатай ялагдал хүлээсэн.

Ийн сая олимпын хос медальтан болох эсэхээ шийдэх барилдаанаа 2020 оны Дэлхийн цомын аварга, энэ жилийн Азийн аварга Кыргызстаны бөх Мээрим Жуманазароватай хийж, .

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдлаа  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй