Шууд Chart

Зам тээврийн ослын улмаас 10 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ

2021-08-04 10:59:30

Энэ сарын 3-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 348 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 4 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ.

Түүнчлэн Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн зам - Хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг  урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зам тээврийн ослын улмаас 10 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй