Шууд Chart

Дорнодод автомашинаар бусдыг мөргөсөн залууг цагдан хорих шүүх хурал боллоо

2021-08-04 17:49:36

“Санаатайгаар автомашинаар хүн дайраад хэргийн газраас зугтлаа” гэсэн тайлбартай бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тарсан. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03:00 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Д гэгч “Harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож иргэн 18 настай эрэгтэй С-г мөргөж биед нь гэмтэл учруулсан, хэргийн газраас зугтсан хэрэг бүртгэгдсэн билээ.

Тэгвэл иргэн С-г машинаар мөргөсөн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, цагдан хорих шүүх хурал сая болжээ. Уг шүүх хурлаар Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн 13 хүн (2000-2003 онд төрсөн залуус бөгөөд "эмэгтэй хүүхдээс болж зодолдсон" гэж урьдчилан мэдүүлжээ)-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Дорнод аймаг дахь цагдаагийн газраас аймгийн прокурорт хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодод автомашинаар бусдыг мөргөсөн залууг цагдан хорих шүүх хурал боллоо  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй