Шууд Chart

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хелен Марулистэй барилдлаа

2021-08-05 20:11:53

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Болдсайханы Хонгорзул эх орноо төлөөлөн зодоглож, 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялсан. Тэрбээр шөвгийн наймд "Рио-2016" олимпын наадмын болон дэлхийн гурван удаагийн аварга, Японы бөх Рисако Кавайтай таарч, 0:7-гоор ялагдсан.

Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан бөгөөд билээ. Ийн дөнгөж сая Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга АНУ-ын бөх Хелен Марулистэй хүрэл медалийн төлөө барилдаж, 0:11 онооны харьцаатай ялагдаж, олимпын тавдугаар байрт орлоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хелен Марулистэй барилдлаа  
Үзсэн: 2086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй