Шууд Chart

Монголын шувуу хамгаалах төвийн нэрэмжит “Ирээдүйн жигүүр” гэрчилгээ, мөнгөн урамшууллыг олголоо

2021-08-06 11:19:54

Монголын шувуу хамгаалах төв энэ жилээс эхлэн тус төвийн нэрэмжит “Ирээдүйн жигүүр” (Wings of the future) гэрчилгээг мөнгөн урамшууллын хамт хөдөлмөрч, идэвхтэй судлаач оюутнуудад гардуулж эхэллээ. Тэгвэл

Т.Энхзаяа болон С.Халиун нар 2019 оноос эхлэн Чух шувуу судлалын суурингийн нүүдлийн эргийн шувууны мониторингод оролцож эхэлсэн бөгөөд энэ онд гурав дахь жилдээ намрын судалгаанд оролцсон, тус судлалын суурингийн идэвхтэй хөдөлмөрч оюутан, сурагчид аж.

Дээрх оюутан, сурагч Чух сууринд дадлага хийх хугацаандаа шувуу судлалын хээрийн олон төрлийн арга зүйд суралцсанаас гадна багаар хэрхэн ажиллах мөн шувуудыг таних гэх мэт олон зүйл сурч, өнгөрсөн хугацаанд нийтдээ 150-200 орчим зүйл шувууг таньж тодорхойлох чадвартай болсон байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын шувуу хамгаалах төвийн нэрэмжит “Ирээдүйн жигүүр” гэрчилгээ, мөнгөн урамшууллыг олголоо  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй