Шууд Chart

Б.Болортуяагийн медалийг Монголын багийн ахлагч гардуулж өглөө

2021-08-06 21:25:19

“Токио-2020” олимпын Монголын багийн дөрөв дэх, чөлөөтийн багийн анхны медалийг Бат-Очирын Болортуяа авчирлаа. Тэрбээр 53 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) ялсан юм.

Б.Болортуяа хашир туршлагатай энэ бөхтэй анх удаа барилдсан нь энэ. Гэхдээ 2019 оны ДАШТ-д Э.Сумъяа Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:2) ялж байсан удаатай.

Ийн чөлөөтийнхөн олимпын наадмаас 10 дахь медалиа өөрийн болгож байна. Түүнчлэн Б.Болортуяа олимпын наадмаас медаль хүртсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болов. Б.Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол өдгөө ийнхүү олимп, дэлхийн медальтан гэж дуудуулах боллоо. 

Мөн Монголын баг “Токио-2020” олимпоос дөрвөн медальтай болсноор түүхэн амжилтаа давтлаа. Тодруулбал, Монголын тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ.

Түүнчлэн

Б.Болортуяа хүрэл медаль авснаар Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтай болж, багийн дүнгээр 69 дүгээр байрт бичигдэж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Болортуяагийн медалийг Монголын багийн ахлагч гардуулж өглөө  
Үзсэн: 2768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй