
“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр Монголын хоёр бөх медалийн төлөө өрсөлдөхөөр болсон билээ. “Токио-2020” олимпын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Унгарын дагестан легионер Исмаил Мусукаевтай хүч үзэж, барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргаж 2:4-өөр ялагдсанаар жиндээ долоодугаар байрт орсон амжилтаар олимпыг өндөрлүүллээ. Харин эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд буюу 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч үзэх байсан ч өрсөлдөгч нь гэмтлийн улмаас дэвжээнд гарч ирсэнгүй. Ийн
.Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 1248 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.