Шууд Chart

Сурагчдын Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

2021-08-10 14:37:56

Азийн шатрын холбооноос өнгөрсөн сарын 23-31-нд “Tornelo” цахим платформ дээр зохион байгуулсан

Тус тэмцээний ганцаарчилсан дүнгээр 17 настай хөвгүүдийн төрөлд Н.Батболд алт, 11 настай охидын төрөлд Г.Урангоо, 9 настай охидын төрөлд Э.Гэгээнээ нар хүрэл медаль хүртсэн байна.

Мөн 9 настай хөвгүүдийн багийн дүнгээр Д.Алтансоёмбо, Т.Түвшинтулга, Б.Батбаатар, Ц.Лхагвадорж нар мөнгөн медаль хүртсэн юм. Үүнээс гадна 7 настай охидын төрөлд М.Мишээл, Б.Мөнхжин, И.Цэлмүүн, М.Анандзаяа, 9 настай охидын төрөлд Э.Гэгээнээ, М.Цэлмэг, Б.Эгшиглэн, Н.Энхрийхэн, 11 настай охидын төрөлд Г.Урангоо, Э.Зол-Учрал, М.Мөнхгэрэл, М.Маргад нар багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сурагчдын Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй