
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийдэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар тус газарт хүргүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн мөнгийг данс руу нь шилжүүлж, харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг аж.
Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийж байжээ. Харин энэ сараас эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийх юм байна.
Ташрамд дуулгахад,
.Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, хүнсний эрхийн бичгийг маргаашаас олгоно | ||
Үзсэн: 3712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.