Шууд Chart

Харх зүүдэлдэг гэдгээрээ хүнтэй маш төстэй...

2021-08-11 16:05:51

Дэлхий дээр олон төрлийн харх бий. Эрдэмтэн судлаачид хархыг судалгааныхаа хэрэглэгдэхүүн болгож, туршилтдаа ашиглах нь ч элбэг. Харх нь маш олон төрлийн ач холбогдолтой физиологийн судалгаа шинжилгээний субъект юм. Yүний шалтгаан нь хулгана болон хүний бие физиологи адил байдагтай холбоотой ажээ.

Бүх төрлийн харх маш ухаантай байдаг байна. Тэд шинэ зан байдлыг суралцахдаа гаргуун бөгөөд ямар ч үед тун хялбархан зальдаж дөнгөдөг зальтай амьтан аж. Хархны байнга явдаг замд хавх тавьсан ч тойроод л явчихдаг байна.  

Харх нь замдаа тааралдсан юугаар ч хамаагүй хооллодог амьтан учраас маш аюултайд тооцогддог. Шөнийн цагаар идэвхтэй амьдардаг бөгөөд хараа муутай ч үнэрлэх, сонсох, хүртэхүйн мэдрэмж маш сайн хөгжсөн байдаг ажээ. Тэд түнэр харанхуйд хамгийн чухал мэдрэхүйн эрхтэн болох сахлынхаа тусламжтайгаар баримжаалан явдаг байна. Хархны сахал нь ойролцоогоор 8 Гц-ийн давтамжтай чичирхийллийг мэдэрдэг ажээ. 

Харх нь маш бүлэрхэг амьтан. Энэ мэрэгчийн цусан төрлөө мэдрэх, хайрлах мэдрэмж нь маш өндөр. Нэг бүлд 200 харх амьдрах нь энгийн үзэгдэл  бөгөөд тэд гэр бүлдээ маш хайртай гэнэ. Хоорондоо тоглож, бие биеэ "гижигдэх" дуртай байдаг аж.

Энэ амьтан төөрдөг байшингийн учрыг олохдоо ч гаргуун гэнэ. Харх нь сүрэглэн амьдардаг бөгөөд харуусал гэмшил, тоглоом наадам, гарз хохирол, стрессийн шинж тэмдэг, дохиог үзүүлж чаддаг байна. Тэд зүүдэлдэг гэдгээрээ хүнтэй маш төстэй ч онцгой зохион байгуулалт болон техник ашиглалтаараа бас гайхшрал төрүүлдэг аж.

Зарим оронд хархыг хүнсэнд хэрэглэдэг юм. Тухайлбал, Энэтхэгийн зарим нутагт хархыг ил гал дээр шарж иддэг ажээ. Хархыг зөвхөн үржлээрээ толгой цохидог амьтан гэж бодож байгаа бол алдас болно. Учир нь сэтгэх чадварын маш олон тестийн хариу нь хархуудыг гүйлгээ ухаан маш сайтай болохыг нь нотолсон байдаг.

Хүмүүс харханд тийм ч таатай ханддаггүй. Тэгвэл энэ амьтанд элэгтэй ханддаг хүмүүс бас байдаг юм. Энэтхэгийн Ражастан дахь Дурги дагинын сүмд хархуудыг сүүгээр хооллож, монголчууд бид сэтэртэй малаа хайрлан хамгаалж буй мэт ханддаг байна.

Харх нь хаана ч амьдрах чадвар сайтай бөгөөд өөрийнхөө чадварыг үнэлж чаддаг нь бас эрдэмтдийн анхаарлыг татаж байсан юм. Эрдэмтэд хархыг дийлдэшгүй даалгавраас ухарч, чадахгүй гэдгээ мэдэхээрээ аливаа зүйлийг хийхээс татгалздаг болохыг нь тогтоожээ. Энэ нь хүн болон сармагчин зэрэг сүүн тэжээлтнүүдэд л байдаг чадвар гэсэн нотолгоог няцаахад хүрсэн түүхтэй юм.

Харх нь хүнд үхлийг авч ирэх аюултай маш олон төрлийн өвчний тээгч болдог. Энэ мэрэгчээс хүнд халддаг хамгийн аюултай өвчин нь булчирхайн тахал ажээ. 


Харх зүүдэлдэг гэдгээрээ хүнтэй маш төстэй...  
Үзсэн: 1624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-17 10:57
Харх ямар төрлүүдтэй байдаг вэ?

Бидэнтэй нэгдээрэй