Шууд Chart

Сонирхогчийн гольфийн эмэгтэй улсын аварга тодорлоо

2021-08-11 17:20:00

Монголын гольфийн холбоо Сонирхогчийн гольфийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 9-11 нд 54 нүхний дүнгээр зохион байгууллаа.

Өчигдрийн байдлаар тус тэмцээнийг залуу тоглогч Х.Тэлмэн 167 оноогоор тэргүүлж, Г.Алтанбилэг 168, спортын мастер Б.Батнаран нар 176 оноотой араас нь нэхэж байв.

Ийн тэмцээн дуусч дүнгээ гаргахад Харин дэд байрт 252 оноогоор Г.Алтанбилэг, гуравдугаар байрт 258 оноогоор Б.Батнаран орлоо. Мөн Хандикапын ангилалд Г. Ариунтуяа -15 оноогоор I байр, Т. Баасанжаргал +1 оноогоор II байр, Э. Будбилэг +2 оноогоор III байрт оржээ.

Түүнчлэн нүхэнд хамгийн ойр цохигч шагналыг 2.43 метрийн үзүүлэлтээр Д.Ичинноров, хамгийн хол цохигч шагналыг 190 метрийн үзүүлэлтээр Х.Тэлмэн хүртэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонирхогчийн гольфийн эмэгтэй улсын аварга тодорлоо  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй