
- Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Батцагаан цогчэн дуган
09:00 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хамба Номунхан, гавж Д.Чойжамц ламд “Бат оршил” \Даншүг\ өргөх ёслол болно. Утас: 360066, 88048481, 98880050
“Русский Дом"
12:00 цагт: ОХУ-ын их, дээд сургуульд сурдаг монгол оюутнуудыг "ногоон коридор" нээж хилээр гаргах ажлыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газраас Оросын Засгийн газрын хэмжээнд эхлүүлсэн. Энэ хүрээнд Россотрудничество агентлаг, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай хамтран зохион байгуулж буй "Ногоон коридор" арга хэмжээ болно. Утас: 454600
17:00 цагт: Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв болон “Орфей” театр хамтран буюу Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан “Ер бусын амьдрал” театрчилсан үзүүлбэрийг шинэ содон шийдлээр олны хүртээл болгоно. Утас: 461026
18:00 цагт: Оросын домогт рок дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин, барималч, сийлбэрч Виктор Цойд хүндэтгэл үзүүлэх, эргэн дурсах арга хэмжээ болно. Утас: 461026, 90059099
ӨНӨӨДӨР: Гандантэгчэнлин хийд “Бат оршил” өргөх ёслол хийнэ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.