Шууд Chart

Өчигдөр зам тээврийн 218 осол гарчээ

2021-08-17 10:46:08

Энэ сарын 16-нд буюу өчигдөр Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт хоёр иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 31 нийт 74 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өчигдөр зам тээврийн 218 осол гарчээ  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй