Шууд Chart

Хөлбөмбөгч Н.Ананд, Г.Оюунбадрах нар Пушкашийн академийг зорино

2021-08-17 12:38:42

Монголын хөлбөмбөгийн  холбоо 2021-2028 онд хэрэгжүүлэх "Урт хугацааны стратеги хөтөлбөр"-ийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдөө хилийн чанадад сургах, Европ тивд Монгол тоглогчдоо таниулах төслийн хүрээнд 2016 оноос Унгарын “Пушкаш” академитай хамран ажиллаж байна.

Энэ жил Унгарыг зорих залуу хөлбөмбөгчдийг сонгох сонгон шалгаруулалт энэ сарын 5, 6-нд болж “Дэрэн” клубийн тоглогч Н.Ананд, Дорнод аймгийн хөлбөмбөгч Г.Оюунбадрах нар тэнцжээ.

Сонгон шалгаруулалтад нийт 80 хүүхэд оролцсон бөгөөд МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар зэргийг нь шалгаж дээрх хоёр залуу хөлбөмбөгчийг сонгожээ.

Өдийг хүртэл тасралтгүй үргэлжилсэн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлбөмбөгч Н.Ананд, Г.Оюунбадрах нар Пушкашийн академийг зорино  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй