Шууд Chart

ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, хэрэгсэл заавал хэрэглээрэй

2021-08-19 11:20:35

Энэ сарын 18-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 320 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 214 мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 иргэн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Мөн

Иймд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг тогтмол зүүж хэвших, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин, мотоцикл жолоодохгүй байх, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн  албанаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, хэрэгсэл заавал хэрэглээрэй  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй