Шууд Chart

Хүндийг өргөлтийн холбооны шинэ удирдлагуудыг хүлээн авч уулзав

2021-09-08 17:08:54

Монголын хүндийг өргөлтийн холбоо өнгөрсөн долдугаар сард хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө “UB group”-ийн ерөнхий захирал Ц.Батбаатарыг сонгосон. Тэгвэл холбооны удирдлагууд олимпод оролцсон багийн хамт МҮОХ-нд зочилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай уулзлаа.

Уулзалтад тус холбооны шинэ ерөнхийлөгчөөс гадна тамирчин М.Анхцэцэг, Э.Билэгсайхан, дасгалжуулагч Ц.Хосбаяр, шүүгч Л.Одгэрэл, холбооны генсек С.Үенбаатар, өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж нар байлцав. Энэ үеэр Ц.Батбаатар ерөнхийлөгч “Биднийг хүндэтгэн хүлээн авч уулзаж байгаа МҮОХ-ны удирдлагууддаа баярлалаа. МҮОХ манай холбоог дэмжиж, тусалж явдагт талархлаа илэрхийлье. Бидний хувьд хоёр том зорилго өмнөө тавьсан. Юуны өмнө ирэх гэж бодож байгаа. Мөн өөр олон залуусыг уриалан дуудаж, энэ спортод татан оруулахыг хичээн ажиллах болно” гэв.

Тус холбооны шинэ удирдлагууд Спортын төв ордон дахь хүндийг өргөлтийн бэлтгэлийн зааланд иж бүрэн засвар хийж, тамирчдын бэлтгэл хийх таатай орчинг бүрдүүлсэн. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн байршилд багш нар төвлөрч, шинэ залуу тамирчдын бэлтгэлийг хийлгүүлж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүндийг өргөлтийн холбооны шинэ удирдлагуудыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй