
"Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох АНУ-ын баг тамирчдыг сонгох сонгон шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-12-нд Невраска мужийн Линкольн хотод боллоо. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд "Лондон-2012" олимпын аварга, ДАШТ-ий 4 алт, 3 хүрэл медальт, алдарт бөх Жордан Барроуз найм дахь дэлхийн аваргадаа зодоглохоор болжээ.
ДАШТ-д зодоглох АНУ-ын эрэгтэй шигшээ баг:
57 кг: Томас Гилман (Олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт)
61 кг: Датон Фикс
65 кг: Яннис Диакомихалис
70 кг: Жеймс Грин (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)
74 кг: Кайл Дейк (Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга)
79 кг: Жордан Барроуз (Олимпын алт, ДАШТ-ий дөрвөн алт, гурван хүрэл медальт)
86 кг: Дэвид Тэйлор (Олимп, дэлхийн аварга)
92 кг: Жейден Кокс (Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг хүрэл)
97 кг: Кайл Снайдер (Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт)
125 кг: Ник Гваздовски (ДАШТ-ий хошой хүрэл медальт)
Жордан Барроуз найм дахь дэлхийн аваргадаа зодоглоно | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.