Шууд Chart

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ

2021-09-15 18:15:30

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Т.Бямбатогтох, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Р.Тулга нар өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар ОШУСТ)-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев, түүний орлогч ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Валерия Валерьевна Кильпякова, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн Соёлын хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Намхай, ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Надежда Юрьевна Латышева нартай уулзалт хийж, санал солилцлоо.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “MNB Монголын контемпорари уран бүтээлчидтэй хамтран бүтээж буй “Нүүдэлчин зөн” цуврал контентыг гадаадын телевизүүдээр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх, нээлтийн ёслолыг олон улсын хэмжээнд нэгэн зэрэг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ОХУ-ын телевизээр гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн хойд хөршийн телевиз, радиогийн удирдлага болоод уран бүтээлчидтэй туршлага солилцох, хамтран контент бүтээх зэрэг олон талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Харин ноён Амгалан Ринчинович Базархандаев дээрх саналыг таатай хүлээн авч дэмжиж ажиллана гэлээ. Тухайлбал, “Нүүдэлчин зөн” цуврал контентыг ОХУ-ын телевизүүдээр тус улсын үзэгчдэд хүргэнэ, энэ саналыг ажил хэрэг болгоно гэв.

Мөн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 1713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй