Шууд Chart

Маргааш "Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээ болно

2021-09-20 17:22:36

Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хосгүй үнэт үзмэр "Алтай ятга"-ыг танилцуулж, сэргээсэн Алтай ятгын аялгууг хөгжимдөхөөс гадна Их Хориг уулын археологийн малтлагаар илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл зэрэг ховор олдворыг дэлгэх юм байна.

Мөн гэрэл зургийн "Гамма" агентлагтай хамтарсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол угсаатны хувцасны танилцуулга, үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгайн боловсролын хөтөлбөр зэрэг олон талт соёлын ажиллагаа зохион байгуулагдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Маргааш "Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" арга хэмжээ болно  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй