Шууд Chart

Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалав

2021-09-22 13:02:55

Азийн олимпын зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал цахимаар боллоо. Хурлын үеэр ирэх жил БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдох Азийн наадамд жендэрийн тэгш байдлыг ханган оролцуулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.

Азийн наадамд оролцоход ямар нэг урьдчилсан шалгуур байхгүй учраас тухайн улс орны спорт холбоод хэнийг явуулахаа өөрсдөө шийддэг. Гэхдээ

“Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоо нэмэгдсэнээр тэдний спортын ур чадвар ахихын зэрэгцээ цаашид илүү өндөр түвшинд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ач тустай. Азийн наадам нь зөвхөн медаль авахын төлөө бус, цэвэр шударга орчинд нөхөрсгөөр өрсөлдөх талбар юм” хэмээн Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хуссейн Аль Муссаллам өгүүлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалав  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй