Шууд Chart

АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчдыг дотооддоо бэлдэж байна

2021-09-23 13:45:31

Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлүүдийн нэг бол чадварлаг дасгалжуулагч. Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс дасгалжуулагчдынхаа боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаад Азийн хөлбөмбөгийн холбооны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна.

Сургалтад 17 оролцогч, хоёр ажиглагч хамрагдаж байгаа бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан зохион байгуулж байгаа юм.  АХБХ-ноос Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж байгаа аж.

Сонирхуулахад, АХБХ-ны сургагч багшийн зэрэглэлээ ахиулахаар суралцаж байгаа дасгалжуулагч нартай МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, техникийн захирал Б.Буман-Учрал нар уулзаж амжилт хүслээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчдыг дотооддоо бэлдэж байна  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй