
Үүний дагуу өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Уфа хотод болсон залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Энхзул, хүрэл медальт М.Мөнхгэрэл болон тэдний дасгалжуулагч Т.Сүхбаатар, П.Чулуунбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор болсныг Монголын чөлөөт бөхийн холбоо мэдээллээ.
Эргэн сануулахад, тус тэмцээнд Б.Энхзул ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялж, шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн.
Харин М.Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр ялсан. Дараа нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулсан юм.
Залуучуудын ДАШТ-ий медальт бөхчүүдэд мөнгөн шагнал олгоно | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.