Шууд Chart

ӨНӨӨДӨР: ХАА, зам барилгын машин, тоног төхөөрөмжийн “Спецмаш-2021” үзэсгэлэн болно

2021-09-27 05:56:27

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Улаанбаатар дахь “Русский дом” (РЦНК)

10:00 цагт: Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамны дэмжлэгтэй энэ сарын 27, 28-нд зохион байгуулж буй  хөдөө аж ахуйн болон зам барилгын машин, тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99049074, 99190746, 80465680

өглөөний гудамж

10:00 цагт: “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан дор аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулагдана.

12:00 цагт: “Grand tour-2021” аялал жуулчлалын улсын олимпиадын дөрвөн төрлийн нийлбэр дүнг гарган аваргуудыг тодруулж, шагнал гардуулна.

Улаанбаатар хот

14:00 цагт: ЖАЙКА-ийн "Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл"-өөс “Аж ахуй нэгж, байгууллагуудын удирдах ажилтанд зориулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих семинар”-ыг цахимаар зохион байгуулна. Утас: 94016402, 94016407

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: ХАА, зам барилгын машин, тоног төхөөрөмжийн “Спецмаш-2021” үзэсгэлэн болно  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй