
Тэмцээнийг Таиландын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо амжилттай хамтран зохион байгууллаа. Манай улсаас нийт өсвөрийн 76 шатарчин оролцож байгаагаас эхний ээлжинд охидын бүх насны ангилал амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээн рапид төрлөөр 3 өдрийн турш нийт 9 өрөг тоглож, Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж, эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөлөө.
Монгол Улсаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг 9 өргөөс 8 оноотой тэргүүн байр эзэлж, өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга болсон бөгөөд тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн, 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн Урангоо гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг өсвөрийн шатарчин охид үзүүлсэн байна.
Дээрх тэмцээн нийт 6 насны ангиллаар явагдсан бөгөөд 8 хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн Амармэндийн Энэрлэн 6 оноогоор 9 дүгээр байр, 10 насны охидын ангилалд “Говьсүмбэр” аймгийн Мөнхпүрэвийн Маргад 6 оноогоор 9 дүгээр байр, 14 насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубийн Батсайханы Энхсаран 6 оноогоор 7 дугаар байр, 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубын Энхсайханы Удвал 5 оноогоор 6 дугаар байр тус, тус эзэлж эхний арван байрт шалгарсан байна.
М.Цэлмэг шатрын Зүүн Азийн аварга боллоо | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.