Шууд Chart

Хос хунтай бол Жийгээгийнх, тооны нэртэй бол “Шинэ ертөнц”-ийнх

2013-07-18 09:17:28

Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын Жигжидсүрэн “Анхны алхам”, “Суварган цэнхэр уулс”зэрэг уянгын киногоороо өнөөг хэр үзэгчдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсаар байна. Эдгээр кинонууд дунд хос хун нисэж яваа зураглал бий. Тэрхүү зураглалыг Жийгээ найруулагчийн уянгын имиж гэж хамтран зүтгэгчид нь нэрлэдэг ажээ. Тэгвэл Г.Жигжидсүрэн найруулагчийн шавь “Шинэ ертөнц” продакшнын найруулагч М.Энхдалайгийн найруулсан кино бүр нь тооны нэртэй байдгийг уран бүтээлчид анзаарсан байдаг гэнэ. Тухайлбал, М.Энхдалайгийн анхны уран бүтээл нь “650” бүрэн хэмжээний, инээдмийн  уран сайхны кино бол удаах нь “03:30” хэмээх аймшгийн уран сайхны кино байдаг аж. Тиймээс ч кино ертөнцийнхний дунд “хос хунтай бол Жийгээ найуурлагчийнх,  тооны нэртэй бол шавийнх нь уран бүтээл” хэмээн хошигнодог болжээ.
 

Нийтэлсэн: Э.Болор

Хос хунтай бол Жийгээгийнх, тооны нэртэй бол “Шинэ ертөнц”-ийнх  
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй